“Манчестер Сити” өнөөдөр “Челси”-г хожихгүй бол “Ливерпул” Английн аваргын болзол хангана

Английн Премьер лигийн 31 дахь тойрогт “Ливерпул” “Кристал Палас”-ыг 4:0-ээр бутниргэлээ. Трент Александер-Арнолд, Мохаммед Салах, Фабиньо, Садио Мане нар гоол оруулсан тус тоглолтын дараа “Ливерпул” 86 оноотой болж араас нь нэхэж буй “Манчестер Сити”-гээс 23 оноогоор тасраад байна.

Хэрэв “Манчестер Сити” өнөөдөр Лондонд “Челси”-г хожиж чадахгүй бол Юрген Клоппын удирдсан “Ливерпул” Премьер лиг өндөрлөхөөс олон тоглолтын өмнө Английн аваргын болзол хангах юм.

Эх сурвалж: news1.mn 

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close