Кристофер Рей: Коронавирусын үүслийг тогтоох хангалттай мэдээлэл хараахан алга

Коронавирусын үүслийг тогтоох судалгаанд оролцож буй АНУ-ын Холбооны мөрдөх товчоонд тодорхой дүгнэлт хийхүйц хангалттай мэдээлэл цуглараагүй тухай тус товчооны захирал Кристофер Рей “Fox News” телевизэд өгсөн ярицлагадаа мэдэгджээ.

Тэрээр, “Коронавирус БНХАУ-ын Вуханийн вирус судлалын институтээс судлаачдын мэргэжлийн мэдлэг дутуугаас болж алдагдсан гэх хувилбарыг одоогоор нотлох баримт алга. Гэхдээ бид аюулт цар тахлыг өдөөсөн коронавирусын үүслийг тогтоохын тулд нэмэлд баримт материал цуглуулан судалгаагаа шат шатаар ахиулан үргэлжлүүлж байна” гэжээ.

Өнгөрсөн тавдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, коронавирус Вуханийн вирус судлалын институтээс эхтэй байж болзошгүй тухай таамагласан билээ. Үүний хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин үүнийг эрс үгүйсгэсэн юм.

Эх сурвалж: news1.mn 

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close