Польшийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар тойрогт Анжей Дуда, Рафал Цашковски нар өрсөлдөнө

Өчигдөр болсон Польшийн Ерөнхийлөгчийн сонгуульд 11 нэр дэвшигч өрсөлдсөнөөс аль нь ч сонгогчдын 50-иас дээш санал авч чадаагүй тул хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч долдугаар сарын 12-нд хоёрдугаар тойргийн сонгуульд өрсөлдөхөөр шалгарсан тухай “РИА Новости” агентлаг уламжиллаа.

Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Анжей Дуда сонгогчдын 41.8, сөрөг хүчнээс нэр дэвшигч Рафал Цашковски 30.4 хувийн санал тус тус авч хоёрдугаар тойрогт халз өрсөлдөхөөр болсон байна.

Бие даан нэр дэвшигч Шимон Холовня 13.3 хувийн санал авч гуравт жагсчээ. “Конфедерац” эвслийн Кшиштов Босак 7.4, Зүүний хүчний нэгдлийн Роберт Бедрон 2.9, Тариачны намын дарга Владислав Косиняк-Камиш 2.6 хувийн санал тус тус авсан байна. Бусад нэр дэвшигч сонгогчдын нэг хувиас доош дэмжлэг авчээ.

Польшийн Ерөнхийлөгчийн элжит сонгуулийн ирц харьцангуй өндөр байж нийт сонгогчдын 62.9 хувь оролцсон аж.

Эх сурвалж: news1.mn

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close