Дуучин Бейонсегийн найман настай охин шагнал хүртэв

АНУ-ын поп од Бейонсе болон рэп дуучин Жей Зигийн найман настай охин Блу Айви өчигдөр онлайн горимоор болсон олон улсын дуу дуулаачдын “BET Awards 2020” шагнал гарджээ.

Бяцхан дуучин “Арслангийн хаан” хүүхэлдэйн киноны дууг алдартай ээжтэйгээ хамт дуулсныхаа төлөө хөгжмийн энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон аж.

Тэрээр “Арслангийн хаан” хүүхэлдэйн киноны дууг ээжтэйгээ хамт дуулсныхаа төлөө өмнө нь “2019 Soul Train Music Awards”, “NAACP Image Award” шагнал гардаад байсан билээ.

Бяцхан дуучны эмээ Блу Тина Лоусон хайртай зээ охиндоо мэнд дэвшүүлэхдээ, “Эмээ нь наймхан настай зээ охинороо бахархнам. Чи хар арьст бүх хүний тэмцэлд өөрийн дуу хоолойгоо нэгтгэлээ” гэжээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close