Монголтой хиллэдэг Өвөрмонголын хошуунд тарваган тахлаас сэргийлэн онц байдал тогтоожээ

 

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Баяннуур хошуунд тарваган тахал дэгдэх аюул нүүрлэсэн тул 2021 хүртэл онц байдал тогтоосон тухай “АР” агентлаг уламжиллаа. Тус хошуу

Баяннуур хошууны удирдлага мэдээлэхдээ, орон нутгийн эмнэлэгт тарваган тахлынхтай төстэй шинжтэй өвчтөн ирсэн нь ийм шийдвэр гаргахад хүргэжээ. Тус хошууны оршин суугчдыг хувийн ариун цэвэр чандлан сахиж, тарвагатай газраар зорчихгүй байхыг уриалсан байна. Мөн бие эвгүйтэх, халуурах тохиолдолд тэр даруй эмнэлэгт хандахыг зөвлөжээ.

Баяннуур хошууны удирдлага түүнчлэн БНХАУ-д мэрэгч амьтад, үүний дотор тарвага агнах, гэртээ хадгалах, хоолонд хэрэглэхийг хуулиар хориглодгийг анхааруулсан байна.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close