АНУ Түвдийн байдалтай холбогдуулан БНХАУ-ын албан тушаалтнуудыг газар нутагтаа нэвтрүүлэхгүй гэв

АНУ Түвдэд гадаадын иргэдийг нэвтрүүлэх явдлыг хязгаарласан БНХАУ-ын албан тушаалтнуудыг газар нутагтаа нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан тухай тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгджээ.

Майкл Помпео хэлэхдээ, “Түвд рүү гадаадын иргэдийг нэвтрүүлэх явдлыг хязгаарлах бодлогыг санаачилж гүйцэтгэсэн БНХАУ-ын Засгийн газар, Хятадын коммунист намын нэр бүхий албан тушаалтнуудад АНУ-д нэвтрэх виз олгохгүй байх тухай шийдвэрлэлээ.

БНХАУ тэрхүү бүс нутагт хүний эрхийг ноцтой зөрчихийн сацуу Азийн үндсэн гол мөрнүүд эх авдаг газарт экологийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй болсныг энд тэмдэглэх нь зүйтэй.

АНУ БНХАУ дахь түвд үндэстний автономит эрх, тэдний шашин, соёл, хэлний онцлогийг хадгалан үлдэхийг дэмжсээр байх болно” гэжээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close