“Ливерпул” “Челси”-г буулган авч багийн дээд амжилтаа эвдэв

Английн Премьер лигийн 37 дахь тойргийн тоглолтод “Ливерпул” “Энфилтд” стадиондоо “Челси”-г хүлээн авч 5:3-аар хожжээ.

Талбайн эздээс Наби Кейта (23 дахь минут), Трент Александер-Арнолд (38), Жоржиньо Вейналдум (43), Роберто Фирмино (55), Алекс Окслейд-Чемберлейн (84) нар гоол оруулж, “Челси”-гээс Оливье Жиру (45+3), Тэмми Абрахам (61), Кристиан Пулишич (73) нар гоолджээ.

“Ливерпул” энэ улиралд ийнхүү 31 дэх удаагаа хожин багийн дээд амжилтаа эвдсэн аж. Өмнө нь тус баг өнгөрсөн оны тэмцээнд 30 удаа хожиж байжээ.

“Ливерпул” Премьер лигт долоон тойргийн өмнө аваргын болзлоо хангасан нь Английн АШТ-ий шинэ дээд амжилт болсон юм. Тус баг 30 жилийн дараа дахин аваргалж буй нь энэ билээ.

Эх сурвалж: news1.mn 

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close