Ц.Нямдоржийг Ерөнхий сайдын зөвлөхөөр томилоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын эхээр ахлах зөвлөхөөрөө Д.Лүндээжанцанг томил­сон. Мэдээлэл нь цацагдсан.

Үүнтэй зэрэгцээд “…ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийг Ерөнхий сайдын Хуулийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилжээ” гэх мэдээлэл хаа нэгтээгээс гарч олны сонорт хүрсэн.

Уг нь Ц.Нямдорж тухайн үед ХЗДХ-ийн сайдаар улиран ажиллахаар яригдаж байсан юм. Гэтэл Засгийн газрын бүрэлдэхүүн ил болохын бараг өмнөх өдөр уг мэдээ­лэл цацагдаж, улмаар Ц.Ням­­дорж ч сайдын жаг­саал­таас хасагдсан байв.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Хуулийн бодлого хариуцсан зөвлөхөөр Ц.Нямдоржийг томилсон тушаал өнөөг хүртэл гараагүй байна.  Тэр ч байтугай Ерөнхий сайд У.Хүрэлсүх, сайд асан Ц.Нямдорж нарын дунд нэг нь нөгөөдөө зөвлөхөөр ажиллах талаар ч яригдаагүй юм байна.  Тиймээс уг мэдээлэл ташаа бөгөөд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж одоогоор ямар нэг ажил алба эрхлээгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close