АНУ Германаас 11.9 мянган цэргээ гаргана

АНУ Германаас ойрын хугацаанд 11.9 мянган цэргийн албан хаагчаа гаргахаас 5.6 мянган цэрэг Европын бусад орон руу шилжин 6.4 мянга орчим цэрэг эх орондоо эргэн ирнэ гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Марк Эспер мэдэгджээ.

Тэрээр Пентагонд хэвлэлийн бага хурал хийхдээ, “Европ дахь АНУ-ын зэвсэгт хүчний штабын төлөвлөгөөний дагуу Германд буй 36 мянган цэргийн албан хаагчаас 11.9 мянгыг нь гаргахдаа НАТО-г бэхжүүлж, ОХУ-ыг тогтоон барих зэрэг үндсэн зарчмуудыг чандлан баримтална. Германаас гаргаж буй цэргийн албан хаагчдын 5.6 мянга нь Итали, Бельги зэрэг Европын холбооны бусад оронд байрлах юм” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Германаас цэргээ гаргах төлөвлөгөөг өнгөрсөн сарын сүүлээр зөвшөөрчээ.

Эх сурвалж: news1.mn 

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close