Амралтын өдрүүдэд дараах замуудыг хэсэгчлэн болон бүрэн хааж засвар хийнэ

1. Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 2020.07.27-ны 22:00 цагаас 2020.08.11-ны 08:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг бүрэн хаана.

2. “Дэнжийн мянга”-ын авто замын доогуур дулааны шугам татах ажил хийгдэх тул 2020.08.01-ний 13:00 цагаас 2020.08.02-ны 06:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, зам сэтлэх ажил гүйцэтгэнэ.

Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд өөрчлөлт орох юм.

3. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж” буюу Хөсөг трейдийн авто замыг 2020.07.28-ны өдрөөс 2020.08.28-ны өдөр хүртэл хэсэгчлэн хаана.

Иймд иргэд цагаа зөв төлөвлөж, хурдаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close