УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагаанд шинээр нэвтэрч байгаа “Байгууллагын нөөцийн систем ERP”-иийг танилцууллаа

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулдаг ээлжит сургалт өнөөдөр /2020.07.31/ “Засаглалын цахим шилжилт” сэдвийн хүрээнд боллоо.

Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан Улсын Их Хурлын Тамгын газар дотоод үйл ажиллагаа, ажилдаа цахим систем шинээр нэвтрүүлэх шаардлагын үүднээс энэхүү сургалтыг зохион байгуулж буйг тэмдэглэсэн.

Сэдвийн хүрээнд эхлээд “Интерактив” ХХК-ийн төслийн менежер Ж.Мөнхсүх “Байгууллагын нөөцийн систем ERP”-ийг танилцуулав. Улсын Их Хурлын Тамгын газар дотоод үйл ажиллагаандаа зориулан шинээр нэвтрүүлж байгаа тус системийн талаар тэрбээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, систем дээр хэрхэн ажиллах зааварчилгааг танилцууллаа.

Дараа нь “Кубернэтс” ХХК-ийн захирал О.Амартүвшин дэлхийн улс орнууд болон Монгол Улсын хэмжээнд нэвтэрч буй дижитал шилжилтүүдийн талаар, мөн “Itools” ХХК-ийн ажилтан Б.Баттамир өгөгдөл гэж юу болох, өгөгдөлтэй хэрхэн ажиллах талаар сонирхолтой илтгэл танилцуулав.

Илтгэл, мэдээлэлтэй холбогдуулж албан хаагчид асуулт асууж, хариулт авснаар ээлжит сургалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close