Европын хөлбөмбөгийн цомын тэмцээнүүдэд коронавирусаар амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэнэ

Энэ долоо хоногт сэргэж буй УЕФА-гийн Аваргуудын лиг болон Европын цомын тоглолтууд коронавирусаар амь үрэгсдийн дурсгалыг хүндэтгэх нэг минут дуугүй байх ёслолоор эхлэх болсон тухай “ВВС” агентлаг уламжиллаа.

УЕФА-гийн ерөнхийлөгч Александер Чеферин мэдэгдэхдээ, “Манай тэмцээнүүд сэргэж буйд баярлаж байгаа хэдий ч коронавирус дэлхий даяар ямар их гай гамшиг тарьж, ямар их хүний амийг авч одсоныг мартах ёсгүй” гэжээ.

Аваргуудын лигийн шөвгийн найман хос багийн хариу тоглолтууд энэ сарын 7-8-нд болох бөгөөд плей офф буюу “найман багийн финал”-ын тоглолтууд Португалийн Лиссабон хотноо болох бол Европын лигийн шөвгийн найман хосын хариу тоглолтууд энэ сарын 5-нд эхлэх билээ.

Эх сурвалж: news1.mn 

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close