Доналд Трамп БНХАУ-ын “TikTok”-ийн АНУ дахь салбарыг худалдахыг шаарджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэхдээ, нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй богино видео байршуулдаг дэлхийд алдартай “TikTok” платформ тус улс дахь салбараа есдүгээр сарын 15 гэхэд худалдахгүй бол үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцална гэжээ. Тэрээр түүнчлэн энэхүү худалдаанаас АНУ-ын Засгийн газар багагүй хувь хүрэх ёстойг тэмдэглэсэн байна.

БНХАУ-ын “Bytedance” компанийн эзэшдэг “TikTok” платформыг АНУ-ын Гадаад хөрөнгө оруулалтын хороо (CFIUS) шалган цуглуулсан мэдээллээ БНХАУ-ын тагнуулын албанд шилжүүлдэг байж болзошгүй гэсэн билээ.

“TikTok”-ийг АНУ-ын тэрбумтан Билл Гейтсийн “Microsoft” компани худалдан авахыг сонирхон хэлэлцээ хийж эхэлсэн ажээ.

Эх сурвалж:news1.mn

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close