Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгуулийг хэзээ явуулах вэ?

Өчигдөр буюу 12-р сарын 14-нд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хороон дарга Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хороогоо ирэх долоо хоногийн Лхагва гаригт хуралдуулна гэдгээ онцолсон билээ. Тэрээр  гэсэн юм. Тус байнгын хорооноос  ажлын хэсэг гаргаж Сонгуулийн тухай хуулийн нөхөн сонгууль явуулах хугацааг тодорхойлсон хэсэгт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах юм.

Учир нь УИХ энэ тойргийн /УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын орны хүнийг сонгох сонгууль/нөхөн сонгуулийг 10-р сарын 7-нд явуулахаар товлож тогтоол баталсан ч уг тогтоол төрийн албан хаагчдын сонгогдох эрхийг зөрчсөн гэдэг үндэслэлээр ҮХЦ дээр маргаан үүсгэж хүчингүй болгосон.

Харин одоо мөрдөгдөж байгаа  Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийг 6 дугаар сар, 10 дугаар сар зохион байгуулахаар тусгасан байдаг. Нэг үгээр Хэнтийн нөхөн сонгуулийг одоо ганцхан 6-р сард л явуулах болмжтой гэсэн үг.

Тиймээс уг хуулийн нөхөн сонгууль явуулах хугацаатай хэсэгт өөрчлөлт орчуулах санал гаргажээ. .  Ал эсвэл 6-р сараас өмнө ч явуулах боломжтой. Харин хэрхэх нь ТББХ-ны хуралдаанаас ихээхэн хамаарах юм.

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close