Албан тушаалтнуудын ХОМ-ийг нийтэд ил тод байршуулна

12-р сарын 11-14-ний өдрүүдэд яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн болон орон нутгийн өмчит, аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн 300 орчим эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгуулсан бөгөөд үүнээс хойш улс орон даяар албан тушаалтнуудын 2018 оны хөрөнгө орлогыг бүртгэх ажил эхэлсэн юм.

2018 онд ХАСХОМ гаргах үүрэгтэй 40 мянга орчим мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтийг мэдээллээр ханган ажилласан байна. Харин Үүний тулд АТГ-аас  нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахимаар бүртгэж, хянах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр цахим системд шинэчлэл хийж байгаа юм байна.

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close