Хорт хавдрын даатгалын шинэ бүтээгдэхүүнийг СЗХ бүртгэлээ

Санхүүгийн зохицуулах хороо анхны урт хугацааны хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүнийг бүртгэлээ.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар урт хугацааны буюу амьдралын даатгалын нэг компани үйл ажиллагаа явуулж буй. “Нэйшнл лайф даатгал” ХХК анхны хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүн болох Хавдрын хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүнээ гаргаж байна. Энэ нь хувь хүн, гэр бүл болон байгууллага, хамт олныг гэрээнд заасан хугацааны турш хорт хавдрын даатгалын хамгаалалтаар хангах, даатгалын тохиолдол болсон нөхцөлд даатгуулагчид гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу даатгалын нөхөн төлбөр олгох зорилготой юм.

Олон нийтэд зориулсан, худалдан авахад хялбар, боломжийн үнэтэй, нөхөн төлбөрийг шуурхай олгодог тусгайлсан даатгалын бүтээгдэхүүнийг “хүртээмжтэй даатгал” гэдэг. “Нэйшнл лайф даатгал” ХХК дээрх бүтээгдэхүүнээ бүртгүүлснээр Хороонд бүртгэлтэй энэ төрлийн бүтээгдэхүүний тоо 10 болж байна.

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close