“Түмэн шувуут” ХХК IPO гаргах зөвшөөрлөө авсан байна

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр буюу 14-ний өдөр болж, 20 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.

Тухайлбал, өндөгний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг “Түмэн шувуут” ХХК-ийн гаргаж буй нэг бүр нь 20 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 200,000,000 /хоёр зуун сая/ ширхэг энгийн хувьцаа бүртгэж авсан байна.

Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийн нийт хувьцааны 25 хувийг олон нийтэд анх удаа санал болгон гаргаж “Монголын хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан арилжихаар шийдвэрлэснийг хэлэлцэн, дээрх 200 сая ширхэг хувьцааны 50,000,000 /тавин сая/ ширхэгийг тогтоосон үнийн аргаар тус бүрийн үнийг 200 төгрөгөөр нийтэд санал болгон худалдахыг зөвшөөрчээ.

Үнэт цаас гаргагчийн андеррайтераар “Голомт капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд хувьцааг 100 хувь арилжаалсан тохиолдолд анхдагч зах зээлд үнэт цаас нээлттэй худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцохоор тогтов.

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close