Словенийн Тадей Погачар “Тур де Франс” уралдаанд аваргалав

Энэ жилийн “Тур де Франс” буюу дэлхийн хамгийн алдартай олон өдрийн дугуйн уралдаан өчигдөр Парис хотноо өндөрлөлөө.

21 үе шаттай тус уралдааны нийлбэр дүнгээр Словени болон “UAE Emirates” багийн дугуйчин Тадей Погачар 22 насныхаа босгон дээр аваргалсан юм. Харин хоёрт “Jumbo Visma” багийн мөн Словенийн тамирчин Примож Роглич, гуравт Австрали болон “Trek-Segafredo”-гийн Ричи Порт орж шагналын тавцанд гарсан байна.

Энд тэмдэглэхэд, Тадей Погачар аваргын шар цамцаас гадна шилдэг залуу дугуйчны цагаан, шилдэг уулын дугуйчны ногоон цамцын эзнээр тодорчээ. Түүнээс өмнө зөвхөн Бельгийн домогт дугуйчин Эдди Меркс 1969 онд ийм амжилтад хүрч байсан аж. Тэрээр түүнчлэн “Тур де Франс”-ын түүхэнд аваргалсан хамгийн залуу дугуйчдын жагсаалт хоёрт бичигдэх болжээ. Түүнээс залуудаа 1904 онд болсон хоёр дахь удаагийн “Тур де Франс” уралдаанд Францын Анри Корне түрүүлж байжээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close