Златан Ибрахимович харих болоогүйгээ нотлон дубль хийв

Италийн “Сери А”-гийн шинэ улирал эхэлж, нэгдүгээр тойргийн тоглолтууд болж өндөрлөв.

“Милан”-ы 39 нас хүрч буй швед довтлогч Златан Ибрахимович харих болоогүй гэдгээ нотлон “Болонья”-гийн хаалганд хоёр гоол оруулан багтаа хожил авчирлаа. 195 см өндөр тэрээр 35 дахь минутад Тео Эрнандесийн дамжуулалтаар толгойгоороо эхний гоолыг оруулж, хоёрдахь үеийн эхэнд 11 метрийн торгуулийн цохилтоор Лукаш Скорупскийн хаалгыг дахин мялаасан юм.

Өнгөрсөн улирлын төгсгөлд АНУ-ын “Лос Анжелес Галакси” багаас “Милан”-д эргэн ирээд Златан Ибрахимович 18 тоглолтод оролцохдоо 10 гоол оруулсан билээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close