“Формула 1”-гийн Оросын Гран прид Валттери Боттас түрүүлжээ

ОХУ-ын Сочи хотноо болсон “Формула 1” уралдааны Оросын Гран прид “Мерседес” багийн финланд тамирчин Валттери Боттас түрүүлжээ.

Түүний араас барианд Нидерландын (“Red Bull” баг) Макс Верстаппен орсон юм. Харин дэлхийн зургаан удаагийн аварга, Валттери Боттастай нэг багт харьяалагддаг Их Британийн Льюс Хэмилтон гуравдугаар байр эзэлжээ.

Уг нь тэрээр ялалт байгуулсан бол Гран прид түрүүлсэн тоогоороо Германы домогт уралдаанч Михаэл Шумахертэй тэнцэх байсан юм. Гэвч урьдчилсан уралдаанд пит-шугамын хориотой бүс рүү нэвтэрсэн тул арван секундээр торгуульснаар удаан тогтсон дээд амжилтыг давтах боломжоо алджээ.

Б.Төгсөө 

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close