Орчин үеийн бүжгийн олон улсын онлайн наадам болно

Орчин үеийн бүжгийн олон улсын онлайн наадам болно

2020-10-02

 

Экстримкрейв студээс санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “UB Dance festival 2020” орчин үеийн бүжгийн олон улсын онлайн наадмыг 2020 оны есдүгээр сарын 12-ноос аравдугаар сарын 04-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Олимпийн наадмын спортын төрөлд багтсан “Breaking” буюу орчин үеийн бүжгийн тэмцээнийг зургаа дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил Тайвань, Япон, Монгол улсын оролцогчдоос шилдгүүдээ тодруулна. Тус наадмын хувьд монголын бүжигчдийг гадны нэр хүндтэй зочидтой туршлага солилцуулах, дотоодын болон олон улсын тэмцээн уралдаануудад оролцуулж олон улсад өрсөлдөх чадвартай бүжигчдийг бэлтгэх зорилгоор зохион байгуулагддаг.

Орчин үеийн бүжгийн клубууд болон хамтлагууд, бүжигчдийн хүсэн хүлээн байж оролцдог тус наадам зургаан төрлөөр зохион байгуулагдах бөгөөд хамтлагийн төрөлд 5-8 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Үүнд:

Ганцаарчилсан төрөлд:

Bboy 1vs1

Hip hop  1vs1

Electro  1vs1

Breaking kids

Popping

Mongolian bboy city breaking

Хамтарсан төрөлд:

Allstyle  2vs2

Хамтлаг бүжиг

“UB Dance festival 2020” орчин үеийн бүжгийн олон улсын онлайн наадмын урьдчилсан шатны онлайн шалгаруулалтад тэнцсэн оролцогчдоос шилдгийн шилдгүүд нь аравдугаар сарын 04-ны өдөр тодорно.

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close