Киргизийн Ерөнхий сайд Кубатбек Боронов огцорчээ

Киргизийн Ерөнхий сайд Кубатбек Боронов тус улсын Ерөнхийлөгчид хандан огцрох хүсэлтээ илгээсэн тухай “ТАСС” агентлаг уламжиллаа.

Үүний дараа Киргизийн парламент хуралдан тус улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Садыр Жапаровыг томилсон байна. Парламентын онц хуралдаан Киргизийн нийслэл Бишкек дахь “Достук” зочид буудлын танхимд болсон бөгөөд өнгөрсөн ням гаригийн сонгуулийн дүнг эрх баригчид луйвардсан гэж үзсэн сөрөг хүчнийхэн түүний төлөө саналаа өгчээ.

Садыр Жапаров 2013 онд тус улсын Каракол хотод болсон хууль бус жагсаалыг зохион байгуулж мужийн захирагчийг барьцаалсан хэргээр шийтгэгдэн хоригдож байсан аж.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close