Дэлхийд нэг хоногийн дотор урьд өмнө байгаагүй олон хүн коронавирусаар халдварлав

Дэлхийд сүүлийн нэг хоногийн дотор урьд өмнө байгаагүй олон буюу 338 779 хүн коронавирусаар халдварласан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.

Мөн хугацаанд 5.5 мянган хүн коронавирусын улмаас нас барсан байна. Цар тахал эхэлснээс хойш дэлхий даяар коронавирусаар 36 002 827 хүн халдварлаж, 1 049 810 хүн нас бараад байгаа ажээ.

Коронавирусын халдвар авагсдын тоогоор АНУ-д тэргүүлж байгаа бөгөөд тус улсад 7 419 230 хүн өвчилжээ. АНУ-ын араас энэхүү үзүүлэлтээр Энэтхэг (6 835 655), Бразил (4 969 141), ОХУ (1 260 112), Колумби (869 808), Испани (835 901), Перу (832 468), Аргентин (824 468), Мексик (769 558) ба ӨАБНУ (683 242) тус тус жагсч байна.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close