Сонгогчдын ирц улсын хэмжээнд 16.8 хувьтай байна

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 07:00 цагт албан ёсоор эхэлсэн. Тэгвэл 12:00 цагийн байдлаар сонгогчдын ирц ямар байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр СЕХ-ны “Санал авах хугацаа 07:00 цагт эхэлсэн. Улсын хэмжээнд сонгогчдын ирц 16.8 хувьтай байна. Тухайлбал, Багахангай дүүрэг 24.5 хувь, Багануур дүүрэг 16.9 хувь, Баянгол дүүрэг 14.8 хувь, Налайх дүүрэг 16.4 хувь, Сонгинохайрхан дүүрэг 14 хувь, Сүхбаатар дүүрэг 14.9 хувь, Чингэлтэй дүүрэг 10.3 хувьтай байна. Харин Архангай аймаг 16.5 хувь, Баян-Өлгий аймаг 13.1 хувь, Баянхонгор аймаг 15 .3 хувь, Булган аймаг 17.7 хувь, Говьсүмбэр аймаг 11.6 хувь, Дорнод аймаг 18.6 хувь, Дорноговь аймаг 18.1 хувь, Дундговь аймаг 18.1 хувь, Завхан аймаг 3.3 хувь, Өвөрхангай аймаг 19.1, Өмнөговь аймаг 20.9 хувь, Сүхбаатар аймаг 25 хувь, Сэлэнгэ аймаг 15.7 хувь, Увс аймаг 22.7 хувь, Хөвсгөл аймаг 11.5 хувь, Дархан-Уул аймаг 10.7 хувийн ирцтэй байна” гэх мэдээллийг өглөө.

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close