Какүрюү Ананд энэ оны сүүлийн башёг өнжихөөр болжээ

Мэргэжлийн сүмо бөхийн ирэх арваннэгдүгээр сарын Кюүшюү башёд ёкозүна Какүрюү Ананд нурууны гэмтлийн улмаас оролцох боломжгүй болжээ. Тэрээр 18 дахь удаагаа башёг өнжиж эсвэл дундаас орхиж байгаа гэнэ. Какүрюү Ананд “Ирэх башёд барилдах боломжгүй боллоо. Бие маань сайнгүй байна. Миний хийж чадах зүйл бол эргэн формдоо ороод дараагийн башёд сайн амжилт үзүүлэх. Би хөгжөөн дэмжигчдийнхээ итгэлийг зүтгэлээр хариулна” хэмээжээ. Кюүшюү башё ирэх арваннэгдүгээр сарын 8-наас 22-ны хооронд Токио хотын Рёогокү Кокүгикан хотод зохион байгуулагдана.

 

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close