Төв банк өнгөрсөн сарын байдлаар 19 тонн үнэт металл худалдан авлаа

Монголбанк өнгөрсөн сард 2 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс нийт 19  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6 тонноор өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 19.2 тонн үнэт металлын 17.5 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна. Өнгөрсөн сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 102.1 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 114.6 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.6 тонн үнэт металл худалдан авлаа. Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж үнэ өнгөрсөн сард 174,145.46  төгрөг байв.

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close