АНУ-ын коронавирусын эсрэг вакцин 94.5 хувийн үр ашигтай нь тогтоогджээ

АНУ-ын “Moderna” компанийн коронавирусын эсрэг “mRNA-1273” вакцин 94.5 хувийн үр ашигтайг гуравдахь шатны туршилт харуулсан тухай “АР” агентлаг мэдээлж байна.

Туршилтад 30 гаруй мянган хүн оролцсон бөгөөд дийлэнхид нь ямар нэг дайвар хүндрэл илрээгүй ажээ. “Moderna” компанийн Ерөнхий захирал Стефан Бансел мэдэгдэхдээ, “Манай вакцин “COVID-19”-ийн халдвар авахаас хамгаалахаас гадна нэгэнт халдвар аваад хүнд хэлбэрээр өвчлөгсдийг хүртэл эдгээж  чадахыг клиникийн туршилтууд баталлаа” гэжээ.

Үүнээс өмнөхөн АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компаниуд гуравдахь шатны туршилтыг амжилттай гүйцэтгэснээ зарлан “BNT162b2” вакцин нь 90 гаруй хувийн үр ашигтай болохыг мэдэгдсэн билээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close