Иранд коронавирусын цар тахлаас үүдэн анх удаа хөл хорио тогтоолоо

Covid-19”-өөр халдварласан хүмүүсийн дунд нас баралт эрс нэмэгдсэнээс үүдэн Иранд анх удаа хөл хорио тогтоосон тухай “ВВС” агентлаг уламжиллаа.

Тус улсын Ерөнхийлөгч Хасан Роухани мэдэгдэхдээ, “Манай улсын Засгийн газар аюулт вирустэй тэмцэхийн тулд хөл хорио тогтоохоос өөр аргагүйд хүрлээ. Коронавирусын ээлжит давалгааг даван туулахын тулд бүх хүчээ дайчлан ажиллах шаардлага тулгараад байна” гэжээ.

Иранд сүүлийн өдрүүдэд нэг хоногт нас барагсдын тоо хоёр дахин нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа даахгүйд хүрчээ. 14 хоног үргэлжлэх хөл хорионы дэглэмийг цагдаа болон Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус хянах юм байна. Хөл хорио үйлчлэх хугацаанд зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сангууд ажиллах ажээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close