Коронавирус Ардын намынх гэж байна уу, С.Одонтуяа?!

Өнгөрсөн зуны сонгуулиар ялалт байгуулж УИХ-ын дэд дарга болсон С.Одонтуяа багагүй хугацаанд улс төрд амьдарсан хүн. Анх улс төрийн гадна байхдаа ч лут лут нийтлэл сонинд хэвлүүлсээр олны танил болж байлаа. Тэрээр өнгөрсөн хугацаанд олигтой улстөрч болж төлөвшиж чадсангүй. Учир нь өнөөдөр /2020.11.19/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар цар тахлын эсрэг арга хэмжээ авч буй Улсын онцгой комиссын мэдээлэл, үйл ажиллагааны талаар хэлэлцэж байхад попуилзм хийхийг оролдов.

С.Одонтуяа “Дэлхийн хоёрдугаар дайны үеэр танкны эсрэг хэдэн хүн тавьчихсан юм шиг олигтой ажиллахгүй байна. Ерөнхий сайд бүслэлтэд арван сар боллоо, одоо гардан тулаанд орлоо гэж юу яриад байгаа юм бэ” хэмээн поп-дов. Түүнд нэг үг хэлэхэд, нийтлэл бичдэг үед чинь, эсвэл дүүргийн дарга байхад чинь, ер нь энх цагт яаж ч популизм хийж болно. Тэр чөлөөтэй. Харин ийм үед болохгүй. Популизм хийхэд ч тохирдог цаг хугацаа, сэдэв гэж байдаг юм. Дэлхийг сөхрүүлж буй коронавируст Ардын намынх гэж байна уу, С.Одонтуяа? “Бүгдийг зүхэж суухаар ганц ч болов лаа асаа” гэдэг юм, уг нь.

 

Эх сурвалж: Aguulga.mn

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close