СЕНЕГАЛД 100 ГАРУЙ ХҮН ҮЛ МЭДЭХ ӨВЧНӨӨР ХАЛДВАРЛАЖЭЭ

Сенегалын баруун хэсэгт 100 гаруй загасчин үл мэдэх өвчнөөр халдварласан тухай “Dacar Actu” сонинд мэдээлжээ.

Өвчний голомт тус улсын нийслэл Дакараас холгүй орших Руфиск, Мбур гэх боомт хотуудын дунд илэрсэн аж. Өвчний үндсэн шинж тэмдэг нь арьс хуулрах явдал юм байна. Үл мэдэх өвчний эх үүсвэр нь ил тэнгист байж болзошгүй гэнэ. 

Өвчлөгсдийг Руфискийн цэнгэлдэх хүрээлэнд тусгаарлажээ. Үл мэдэх өвчин дэгдсэнээс үүдэн Сенегалын Засгийн газар онц хуралдаан зарлаж, шуурхай арга хэмжээ авч эхэлжээ. 

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close