Шотландын зохиолч Дуглас Стюарт Букерийн шагнал гардлаа

Шотландын зохиолч Дуглас Стюарт “Shuggie Bain” хэмээх анхны романараа энэ оны Букерийн утга зохиолын шагналын эзэн болсон тухай “ВВС” агентлаг уламжиллаа.
Тус роман зохиолчийн хүүхэд насны дурсамж дээр тулгуурласан бөгөөд ажилгүйдэл, хар тамхины хэрэглээ ихтэй Глазго хот дахь ядуу гэр бүлд 1980-аад онд өсч буй хүүхдийн түүхийг өгүүлдэг байна. 44 настай Дуглас Стюарт тус шагналыг гардаж буй Шотландын хоёрдахь зохиолч аж.
Букерийн шагнал гардуулах ёслол Лондоны “Раундхаус” танхимд болжээ. Дэлхийн утга зохиолын нэр хүндтэй тус шагналыг 1969 оноос гардуулж эхэлсэн юм. Букерийн шагналд зөвхөн англи хэл дээр хэвлэгдсэн зохиолуудыг нэр дэвшүүлдэг билээ.
Б.Төгсөө
дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close