Дотоодын нийт халдвар 120 болжээ

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавируст халдварын тохиолдол нэмэгдсэн талаар мэдээллийг өглөө.  Тэрээр “Арванэгдүгээр сарын 19-нд улсын хэмжээнд 3,625 шинжилгээ хийхэд 3,588 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.

  • Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд ирсэн эхнийг сахиулагчдын гурав дахь давтан шинжилгээг хийхэд нэг хүнээс халдвар илэрлээ.
  • Алтанбулаг боомтоор энэ сарын 16-нд орж ирсэн машины жолооч нэг иргэний шинжилгээнд халдвар илэрсэн.

Өчигдөр орой 17:00 цагт мэдээлэл хийснээс хойших шинжилгээний дүнгээр:

  • Улаанбаатарт шинээр 15 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 33
  • Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 51
  • Дархан-Уул аймагт 5 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 16
  • Дорноговь аймгийн Айраг суманд 1, Замын-Үүд суманд 4 тохиолдол шинээр батлагдаж, нийт тохиолдлын тоо 6 боллоо.

Өчигдрийн 17:00 цагаас хойш нийт 37 тохиолдол шинээр бүргэгдсэний 2 нь зөөвөрлөгдсөн бол дотоодын халдвар 35-аар нэмэгдлээ. Улсын бүртгэгдсэн дотоодын халдварын тоо 120 болж байна” гэв.

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close