Нэг орцны зургаан айлын хүмүүст халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит  мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнөөдөр 11.00 цагаас хойш Сэлэнгэ аймагт хийгдсэн шинжилгээгээр хоёр хүнээс Covid 19 илэрсэн нь бүртгэгдсэн байна. Ингэснээр дотоодын халдварын батлагдсан нийт тохиолдол 122 боллоо. Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч, тусгаарлалт руу шилжиж байна. Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн батлагдсан нийт тохиолдол 557, үүнээс эдгэрсэн 337, ажиглалтад 25, гэрийн ажиглалтад хоёр, ажиглалтаас гарсан 310, нутаг буцсан долоон хүн байна. ХӨСҮТ-д 213 хүн эмчлүүлж байгаагаас хүнд нэг, хүндэвтэр 32, хөнгөн 180 хүн байна. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн батлагдсан тохиолдол нийслэлд 33, Сэлэнгэ аймагт 53, Дархан-Уул айматт 16, Дорноговь аймагт 6, Говьсүмбэр аймагт нэг тохиолдол тус тус бүртгэгдлээ. Бүртгэгдсэн халдварууд голомтлогдсон, хавьтал болсон хүнээсээ халдвар авсан халдварууд байна. Эхний батлагдсан халдварын голомт болсон жолооч Д-ийн гэр бүлийн ойрын хавьтлууд болох 15 хүнээс халдвар илэрсэн. Үүнээс улбаатай караокед орсон хүмүүсээс үргэлжлэн халдвар илэрч байна. Халдвартай гурван хүн караокед орсны улмаас хамт байсан зургаан хүн халдвар авч, улмаар гэр бүлийнхээ хүмүүст халдвар тарааж, нэг орцны хэмжээнд халдвар таржээ. Тодруулбал, нэг орцны 20 айлын 60 гаруй хүнийг шинжилгээнд хамруулахад, зургаан айлын хүмүүс өвчилсөн байна. Өөрөөр хэлбэл, караокеноос улбаатай 18 тохиолдол нь халдварын голомтыг үүсгэсэн гэсэн үг. Тиймээс караокед орсон хүмүүс бүрэн гүйцэд шинжилгээнд хамрагдах хэрэгтэй байна. Бидэнд караокены камер шүүх, шинжилгээ өгсөн хүмүүсээс асуумж судалгаа авах замаар шинжилгээ өгөхгүй байгаа хүмүүсийг илрүүлэхээс өөр арга алга. Арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Соёлын төв өргөөнд “Эмоци” продакшны тоглолт, арваннэгдүгээр сарын 9-ний 17.00 цагаас арваннэгдүгээр сарын 11-ний 03.00 цаг хүртэл Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Арслантай гүүрний баруунд хойно Багшийн хөгжлийн ордны чанх хойд талд байрлах “Говь гурван сайхан” караокегоор үйлчлүүлсэн иргэд нийт хүн амын эрүүл энхийн төлөө шинжилгээ өгөх шаардлагатай байна” хэмээв.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Бид ойрын болон хоёрдогч хавьтлын 9239 хүнийг шинжилгээнд хамруулахад 115 тохиолдлыг илрүүлсэн. Халдвар гарсан  эхний 14 хоногт өвчлөлүүдийн хавьтлуудыг тодорхойлох, хавьтлуудыг олж илрүүлэхэд мэдээж халдварын  тоо нь нэмэгдэнэ. Халдварын тоо нэмэгдэхэд иргэд битгий айж, сандраарай. Иргэд гэртээ агаар сэлгэлтийг маш сайн хийх, чийгтэй цэвэрлэгээ хийх,  нэг аяганаас хоол идэхгүй байх шаардлагатай байна” гэлээ.

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close