Улсын эмнэлгүүдэд халдваргүйжүүлэх антисептик бүтээгдэхүүнийг гардууллаа

Жоби констракшн ХХК бүх төрлийн гадаргууг ариутгаж халдваргүйтгэх 210л антисептик бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хандивласныг эрсдэл өндөр бүхий эрүүл мэндийн байгууллагууд болох Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн төвүүдэд гардуулан өглөө.

 

 

Антисептик нь хлор агуулаагүй, гадаргууг 99,9% ариутгаж халдваргүйтгэдэг бүтээгдэхүүн бөгөөд Жоби констракшн ХХК олон улсын стандартад нийцсэн ХБНГУ-ын шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүний патент эзэмших эрхийн дагуу эх орондоо үйлдвэрлэж эхлээд байгаа юм.

 

Хүнд цаг үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэж буй эмч, сувилагч нар болон эрүүл мэндийн салбарынхаа хамт олонд хандив тусламж үзүүлсэн байгууллага хамт олонд гүн талархаж буйгаа илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close