119.mn сайтаар өгөх шинжилгээний хариуг мессежээр илгээнэ

Коронавирусийн халдварын шинжилгээний цаг авах бүртгэлийн www.119.mn сайт өндөр ачаалалтай болсноос үүдээд ажиллахгүй болсон тул иргэдэд шинжилгээний хариуг мессежээр илгээхээр болсон талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээллээ. Уг сайт руу 106 мянган хүн хандсанаас ачаалал үүсч, шинжилгээний хариу зөрүүтэй гарч, зорчигчдын мэдээллийг шалгах боломжгүй болсны үндсэн дээр өчигдөр тус сайтыг түр хугацаанд засахаар болсон байна. Иргэд болон төрийн албан хаагчдыг чирэгдүүлж байгаа учраас сайтыг хийсэн компанийн зүгээс уучлалт хүсэхээр болжээ. Тиймээс үүрэн телефоны дөрвөн оператор компанитай хамтраад иргэдийн Covid-19-ийн шинжилгээний хариуг утасны дугаар руу нь мессежээр илгээж эхэлсэн байна. Иргэд шинжилгээний хариу бүхий тухайн мессежийг хадгалж, товчоогоор гарахдаа иргэний үнэмлэхтэйгээ хамт үзүүлэх шаардлагатай гэнэ. Товчоодод цагдаагийн албан хаагчид иргэний үнэмлэхний QR кодыг уншуулаад, мессежний мэдээлэлтэй тулгах аж.

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close