“The Hu” хамтлагийн шинэ дуу “iTunes”-ийн рок чартыг тэргүүлэв

Манай “The Hu” хамтлагийн энэ сарын 4-нд “Youtube” видео суваг дээр дэлгэсэн “Sad but True”(“Гунигтай ч үнэн”) дуу “iTunes”-ийн хамгийн их татаж авсан шилдэг 100 рок дууны чартыг тэргүүлж эхэлжээ.

Алдарт “Металлика” хамтлагийн 1992 онд эл дууг “The Hu” хамтлаг монгол хэлээр, өөрийнхөө содон арга барилаар дуулсан нь дэлхий нийтийн рок сонирхогчдын анхаарлыг ихээр татаж, өвөрмөц видео клипийг нь тавхан хоногийн дотор хоёр сая шахам удаа үзэж сонирхоод байгаа юм.

Тус хамтлагийн продюсер Б.Дашдондог цахим хуудсандаа бичихдээ, “Цар тахал дэгдээгүйсэн бол “The Hu” хамтлагийн залуус 2020 онд нийт 98 тоглолт хийх байлаа. Үүнд анх удаа Латин Америкийн орнуудаар аялан тоглолт хийхээр төлөвлөж байсан юм.

Нөгөөтэйгүүр энэ нөхцөл байдал давуу тал болж, хамтлагийн залуус хоёр дахь цомгийнхоо ажилд төвлөрч, шаргуу ажиллаж байна. Одоо 2-3 дууныхаа хоолойны бичлэгийг хийж дуусчихсан. Бид өвөг дээдсийнхээ түүхийг эргэн сануулсан, монголчуудынхаа сэтгэл зүрхийг доргиосон цоо шинэ дуунуудаа бэлдэж байна” гэжээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close