Ил уурхайн хамт олон өнгөрсөн онд дөрвөн дээд амжилт тогтоосон байна

Эрдэнэт үйлдвэрийн  Ил уурхайн хамт олон өнгөрөгч 2020 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүлж, дөрвөн үзүүлэлтээр түүхэн амжилт тогтоожээ.  Уурхайчид уулын цул гаргалтын ажлыг 24 сая 600 мянган метр куб хийхээр төлөвлөсөн бол бодит гүйцэтгэлээр  25 сая 700 мянган метр кубд хүргэж, төлөвлөгөөгөө  104.5 хувиар биелүүллээ. Уулын цул гаргалтыг төлөвлөснөөс 1сая 100 мянган метр куб илүү олборлосон нь түүхэн дээд амжилтын нэг боллоо гэж Ил уурхайн ерөнхий инженер Д.Уламмандах онцлов.

Энэхүү түүхэн амжилтад одоо байгаа техникийн хүчин чадлыг 0.95 хувьд хүргэн ашиглаж, хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой зохион байгуулсан нь нөлөөлжээ. Дараагийн өндөр үзүүлэлт хөрс хуулалтын ажлын гүйцэтгэл болсон байна. Хөрс хуулалтын төлөвлөгөөг 10 сая 404 мянган метр кубээр төлөвлөн, оны эцэст 11сая 229 мянган метр куб хөрс хуулснаар  төлөвлөгөөний биелэлтийг 107.9 хувьд хүргэлээ. Өнгөрсөн онд Ил уурхайнхан Баяжуулах үйлдвэрт  32.5 сая тонн хүдэр нийлүүлсэн байна. Хүдэр нийлүүлэлтийн төлөвлөгөөг 32 сая тонноор төлөвлөж байсан бол  “ковид-19”  тархалтаас үүсэх эдийн засгийн хямралыг даван туулах, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтын хүрээнд Баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөө нэмэгдсэнтэй холбоотойгоор 500 мянган тонн хүдэр илүү олборлож, төлөвлөгөөг 101.6 хувиар биелүүллээ. Ийнхүү тус цехийнхэн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан  үйлдвэрийн удирдлагаас өгсөн онцгой даалгаврыг амжилттай хийж гүйцэтгэжээ. Ингэснээр хүдэр олборлолтын төлөвлөгөө 104.8 хувиар биелж, төлөвлөгөөнөөс 700 мянган тонн буюу нийт 36.9 сая тонн хүдэр олборлолоо.

Ил уурхайн үндсэн үйл ажиллагааны нэг өрөмдлөгийн ажлын төлөвлөгөө 105.3 хувиар тэсэлсэн уулын цул 25 сая 770 мянган метр куб буюу төлөвлөгөө 104.8 хувиар тус тус биелэв. Баяжуулах үйлдвэрт нийлүүлсэн хүдрийн дундаж агуулга 0.459 хувьтай байсан нь  металл авалтад эерэгээр нөлөөлж, төлөвлөгөөнөөс 2406 мянган тонн зэс, 996 мянган тонн молибден илүү нийлүүлэх боломж бүрдүүлжээ. Зэсийн металл авалтын төлөвлөгөө 101.6 хувиар, молибдений металл авалтын төлөвлөгөө 121.3 хувиар тус тус биелэсэн нь оны эхнээс төлөвлөлт тодорхой, техник технологи хэвийн сайн ажилласны үр дүн байжээ.

М.Балжинням
Фото Б.Баттөгс

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close