2021 онд хөрс хуулалтын хэмжээг нэмэгдүүлнэ

“Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхай 2021 оны төлөвлөгөөндөө 2 сая 400 мянган метр куб хөрс хуулахаар нэмж тусгажээ. Мөн энэ онд нийт 27 сая метр куб уулын цул олборлохоор төлөвлөж байна. Энэ нь уурхайг тэлж, өргөтгөх ажил хийгдэх болсонтой холбоотой юм. Мөн Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадлыг өсгөн, 40 сая тоннд хүргэх бэлтгэл ажлын хүрээнд хөрс хуулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай буйг уурхайн мэргэжилтнүүд онцолж байна.

Хөрс хуулалт, олборлолтын ажил өсөхийн хирээр тэсэлгээ, өрөмдлөг, тээвэрлэлт, ачаа эргэлт зэрэг уулын ажлын ачаалал нэмэгдэнэ. Ингэснээр үйлдвэрлэлийн хэмжээ ч эрс нэмэгдэх юм. Энэхүү том зорилтоо биелүүлэхийн тулд Ил уурхай 11 экскаватор, долоон өрмийн машины хүчин чадлаар ажиллах юм. Мөн 33 белАЗ авто машин уулын цул тээвэрлэх ажлыг шахуу төлөвлөгөөтэй гүйцэтгэх аж.

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close