БНСУ-ын дээд шүүх Пак Гын Хед 20 жилийн хорих ял оноолоо

Өмнөд Солонгос Улс түүхэндээ анх удаа 2013 онд эмэгтэй Ерөнхийлөгчтэй болсон билээ. Гэсэн ч өнгөрсөн 2017 онд тэрээр авилгын хэрэгт холбогдож, Засгийн эрхээс огцорсон юм. Тэгвэл /өчигдөр/ БНСУ-ын Дээд шүүхээс түүнд эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр 20 жилийн хорих ялаар шийтгэсэн талаар BBC мэдээлэв. Өнгөрсөн оны долдугаар сард түүнд 30 жилийн хорих ял оноосон ч давж заалдах шүүхээр ялыг бууруулж 20 жил болгосон аж.

Мөн 18 тэрбум вон /17 сая доллар/ торгуулийг хэвээр нь үлдээжээ. Прокурорууд түүний хорих ялыг ийнхүү бууруулсныг эсэргүүцэж давж заалдах гэсэн ч дээд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Эргэн сануулбал, Пак Гын Хе нь дотны найз Чой Сун Шилийг улс төрд хууль бусаар оролцуулж байсан гэх хэрэгт холбоотой болох нь мөрдөн байцаалтаар 2016 онд тогтоогдсон юм. Тухайн үед түүний багын найз гэх Чой Сун Шилийн эзэмшдэг хоёр ашгийн бус сан нэг жилийн дотор “Samsung”, “Hyundai”, “LG” зэрэг томоохон компаниудтай эн зэрэгцэхүйц 75 тэрбум вон буюу 66,7 сая долларын ашиг олсон нь тус улсын Прокурорын газрын анхаарлыг татжээ.

Улмаар прокурорууд Чой Сун Шилийг авлига авсан хэрэгт холбогдуулан шалгах явцад түүний компьютерээс 200 файл бүхий баримт бичиг, түүний дотор Ерөнхийлөгчтэй холбоотой баримтууд олсон байна.

Мөн Солонгосын нэр нөлөө бүхий компаниуд болох “Lotte”, “Samsung” зэрэг нийт долоон компаниас их хэмжээний мөнгө нэхсэн нь тогтоогджээ. Ингэснээр Пак Гын Хе ардчилсан замаар сонгогдож ял сонссон Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч хэмээн түүхэнд бичигдэж байна.

Эх сурвалж: aguulga.mn

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close