Одоо Ц.Нямдоржийг дуудаж Шадар сайдаар томилох хэрэгтэй

Шадар сайд Я.Содбаатар огцорлоо. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Улсын онцгой комиссыг даргалдаг Шадар сайдгүй удаж болохгүй. Тиймээс Ерөнхий сайд маргааш, баасан гаригт багтааж Шадар сайдыг шинээр томилохоор ярьж буй юм байна. Я.Содбаатарыг огцронгууд Ж.Энхбаяр дараагийн Шадар сайд гэж яригдаад эхэллээ.

Гэхдээ ЖДҮ-д холбогдсон Ж.Энхбаярыг Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилогдоход олон нийт шүүмжлэлээр булсан. Одоо ч тийм байгаа. Тэгэхээр Ж.Энхбаяр сайн сонголт биш. Харин үнэхээр хариуцлагатай, хатуу сахилга баттай “гар”-аар Улсын онцгой комиссыг удирдуулъя гэвэл ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийг дуудаж авчраад Шадар сайдаар томилох хэрэгтэй. Ц.Нямдоржийн мэдлэг, туршлага нь хаачихав. Тэр л хамгийн сайн сонголт мөн.

 

Эх сурвалж: aguulga.mn

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close