Э.Бат-Үүл бөөн баяр

Монгол Улсад сүүлийн жилүүдэд, бүр нарийн яривал 90 оноос хойшхи хамгийн эрүүл жагсаал өчигдөр болсныг нийгэм, улс төрийн хүрээний шинжээчид онцолж байна.

Хэн нэгний даалгавар, мөнгөөр бус иргэд өөрсдийн сэтгэлийн дуудлагаар хүний эрх, эрх чөлөөний төлөө хэдэн мянгаараа эвлэлдэн нэгдэв.

Энэ үйл явдал мэдээж улс төрийн хүрээнийхний хувьд ч сонин үзэгдэл болж буй. Хотын дарга асан, 1990 оны ардчилагчдын нэг Э.Бат-Үүл энэ жагсаалыг ихэд баяртай хүлээж авч байгаагаа мэдэгджээ. Тэрээр “Шадар сайд, сайд огцорлоо. Залуус маань интернэтээс гараад талбай дээр очиход ямар хүчтэйгээ харав уу. Гадуурхагдсан нэгнээ өмөөрөн тэмцдэг америк залууст атаархаж явдаг байлаа. Манай залуус тэднээс дутуугүй бие биеэ өмөөрөн хайрлахыг хараад бөөн баяр” гэжээ.

Эх сурвалж: aguulga.mn Б.ЗАЯА

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close