АН-ын даргын сунгаанд бүртгүүлсэн 16

Ардчилсан намын даргын сунгаанд оролцох бүртгэлийг гуравдугаар сарын 4,5-ны өдрүүдэд зохион байгуулав. Тэгвэл тус намын Дотоод сонгуулийн хороонд Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа, тус намын гишүүн Б.Отгонбат, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, хуульч О.Алтангэрэл, С.Эрдэнэболд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, АН-ын гишүүн Ж.Андос, М.Тулгат, П.Мөнхтулга, М.Чимэддорж, С.Билэгсайхан, Н.Лхагвадорж, М.Амарсайхан, Т.Энхсайхан нарын хүмүүс бүртгүүлжээ. Намын даргын сунгаанд өрсөлдөхөөр бүртгүүлсэн нэр дэвшигчид сурталчилгаагаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан намын гишүүддээ хүргэх бөгөөд гуравдугаар сарын 28-ны өдөр намын даргаа бүх гишүүдийн саналаар сонгох юм. Харин Дотоод сонгуулийн хороог С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын гишүүд хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлээд буй. Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг АН-ын Дотоод сонгуулийн хороо бүртгээгүй гэсэн мэдээлэл байна.

Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close