Иргэншлээ сольсон гурав дахь Ёкозүна намрын Аки башёд түрүүлэв

Японы үндэсний бөх – сүмогийн намрын Аки башё тэмцээн дүрмийн дагуу 15 өдөр үргэлжилж дүнгээ гаргалаа. Тус башёд Монголын иргэншлээ сольж Япон улсын харьяат болсон Ёкозүна Г.Ган-Эрдэнэ 15 удаа барилдаж 13 давж түрүүллээ. Манай улсаас Японы үндэсний бөхийн төрөлд өсвөрийн насандаа хөл тавьж, улмаар амжилттай барилдан сүмо бөхийн хамгийн дээд цолыг хүртсэн таван бөх байдаг.

Тэдгээр  хүчтэнээс монголоороо үлдэж, Японы иргэн болооогүй хоёр эрхэм нь Асашёорюү Д.Дагвадорж, Харүмафүжи Д.Бямбадорж нар. Харин Хакүко М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар төрж өссөн Монгол Улсаараа овоглохоос татгалзаж Японы иргэн болсон.

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close