Элвис Преслийн дүрд тоглохоор Остин Батлер шалгарчээ

 

Рок-н-роллын хаан хэмээн алдаршсан Америкийн домогт дуучин Элвис Преслийн дүрд тоглохоор 27 настай жүжигчин Остин Батлер шалгарчээ.

Холливудын найруулагч Баз Лурман Элвис Преслийн дүрд Харри Стайлс, Энсел Элгорт, Аарон Тейлор-Жонсон, Майлз Теллер гээд олон жүжигчнийг шалгасны эцэст Жим Жармушийн “Үхсэн хүн үхдэггүй” (“The Dead Don’t Die”), Квентин Тарантиногийн “Холливудад болсон явдал” (“Once Upon a Time in Hollywood”) кинонуудад тоглоод удаагүй байгаа Остин Батлерийг сонгожээ.

“Warner Bros” кино компаниас мэдэгдсэнээс үзвэл, тус кино Элвис Преслийн нэр алдарт хүрсэн замналыг харуулах бөгөөд зураг авалт 2020 онд Австралид эхлэх аж.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close