“Өшөө авагчид: Төгсгөл” кино “Аватар”-ын дээд амжилтыг эвдэнэ

 

Холливудын уран зөгнөлт “Өшөө авагчид: Төгсгөл” (“Avengers: Endgame”) кино нийт орлогын хэмжээгээрээ алдарт найруулагч Жеймс Камероны “Аватар”-ын тогтоосон дээд амжилтыг эвдэх нь тодорхой болсон тухай “Variety” сэтгүүлд мэдээлжээ.

Энэ жилийн дөрөвдүгээр сарын 24-нд дэлгэцнээ гарсан “Өшөө авагчид: Төгсгөл” кино одоогийн байдлаар 2.7892 тэрбум ам.долларын орлого олсноос Хойд Америкт 853 сая, Хятадад 614 сая, Өмнөд Солонгост 105 сая, Бразилд 85 сая ам.доллар тус тус цуглуулаад байгаа аж. Одоо 500 мянган доллар нэмж цуглуулахад л бүх цаг үеийн хамгийн орлоготой киногоор тодрох билээ.

“Аватар” кино 2010 онд нийтдээ 2.7897 тэрбум ам.доллар цуглуулж, Жеймс Камероны өмнөх кино “Титаник”-ийн 1997 оны дээд амжилтыг эвдэж байсан юм.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close