Иран улс “Шахаб 3” хэмээх баллистик пуужин хөөргөжээ

 

Иран улс газар нутгийнхаа өмнөд хэсгээс “Шахаб-3” хэмээх дунд зайн баллистик пуужин хөөргөсөн тухайFox News” телевиз мэдээлж байна.

“Шахаб-3” пуужин 960 км нисээд Ираны нийслэл Тегеранаас холгүй орших цөлд унажээ. Энэ үйлдэл Ираны АНУ, Их Британи, Саудын Арабтай хурцадмал болоод буй харилцааг улам муутгана хэмээн шинжээчид үзэж байна.

Өнгөрсөн сарын 13-нд Оманы буланд хоёр танкер хөлөг онгоцонд дэлбэрэлт болсонд АНУ, Их Британи, Саудын Араб зэрэг улс орон Ираныг буруутгасан ч Тегеран хөлөг онгоцуудыг довтлоогүй хэмээн мэдэгдсэн юм. Мөн сарын 20-нд Ираны зэвсэгт хүчин АНУ-ын Тэнгисийн цэргийн тагнуулын нисгэгчгүй “RQ-4” онгоцыг унагасан билээ. Үүний хариуд АНУ Ираны гурван объектод цэглэсэн цохилт өгөх байлдааны ажиллагаа боловсруулжээ. Гэвч байлдааны ажиллагаа эхлэхээс ердөө 10 минутын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп бодлоо өөрчлөн цохилт өгөхөөс татгалзжээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close