Хүнд гэмтлийн улмаас дахин нэг боксчин нас барав

 

Аргентины 23 настай боксчин Хуго Сантильян Уругвайн Эдуардо Хавьера Абреугийн эсрэг хийсэн тулаанд авсан хүнд гэмтлийн улмаас нас барсан хэмээн  Дэлхийн боксын зөвлөл буюу WBC мэдээллээ.

Энэ сарын 20-нд болсон арван үеийн тоглолт тэнцээгээр өндөрлөжээ. Тоглолтын дараа Хуго Сантильяны бие муудан эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрээр энэ сарын 25-нд эмнэлэгт нас барсан аж. Түүнийг ямар гэмтлийн улмаас өөд болсныг одоогоор тодорхой мэдээлээгүй байна.

Хуго Сантильян мэргэжлийн боксын рингэн дээр 27 удаа гарахдаа 19 удаа (үүнээс наймыг нь нокаутаар) ялж, зургаан удаа (үүнээс хоёрт нь нокаутаар) хожигдон хоёр тэнцжээ.

Түүнийг нас барахаас хоёрхон хоногийн өмнө АНУ-ын эмнэлэгт ОХУ-ын 28 настай боскчин Максим Дадашев мөн өөд болсон билээ. Максим Дадашев Пуэрто Рикогийн Сабриел Матиаст 11 дэх үед хүнд цохилтоор ялагдсан ба тархины хавдартай болоод яаралтай хагалгаа хийлгэсэн ч ухаан оролгүй нас барсан юм.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close