“Формула 1”-ийн осол ихтэй Германы Гран прид Макс Ферстаппен түрүүлжээ

 

“Формула 1”-ийн цуврал уралдааны Германы Гран при тэмцээн бороотойд болж олон машин замаасаа гарч, “нисгэгчид” нэг нэгнээ гүйцэж түрүүлэн үзэгчдийг ер уйдуулалгүй сонирхолтой болж өндөрлөлөө.

“Хоккенхаймринг” цэнгэлдэх хүрээлэнгийн уралдааны замд Германы “Mercedes” багийн Финландын жолооч Валттери Боттас замаас гарч хашилт мөргөн хасагдсан юм. Түүнээс гадна Пьер Гасли (Франц, “Red Bull Racing”), Нико Хюлькенберг (Герман, “Renault”), Шарл Леклер (Монако, “Ferrari”), Ландо Норрис (Их Британи, “McLaren”), Даниэл Риккьярдо (Австрали, “Renault”), Серхио Перес (Мексик, “Racing Point”) нар уралдаанаа дуусгаж чадаагүй ажээ.

Энэ жилийн цуврал тэмцээнд хувийн дүнгээр тэргүүлж буй “Mercedes”-ийн Англи “нисгэгч” Льюис Хэмилтон замаас гарсан ч уралдаанаа цааш үргэлжлүүлээд ердөө 11 дүгээр байр эзэлсэн байна. Германы Гран прид Макс Ферстаппен (Холланд, “Red Bull Racing”) түрүүлж Себастьян Феттел Феттель (Герман, “Ferrari”) удаалан Даниил Квят (Орос, “Toro Rosso”) гуравдугаар байранд шалгарчээ.

Б.Төгсөө

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close