Москвад болсон жагсаалыг хүчээр тарааж мянга гаруй хүнийг баривчилжээ

 

ОХУ-ын нийслэл Москва хотын Захиргааны барилгын өмнөх талбайд өнгөрсөн бямба гаригт 20 мянга гаруй хүн цугларч орон нутгийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшигчдийг олноор хасах болсныг эсэргүүцэж жагссан тухай “ВВС” агентлаг мэдээлж байна. Цагдаа нар нулимс асгаруулагч хий, бороохой ашиглан мянга гаруй жагсагчийг баривчлан цуглааныг хүчээр тараажээ.

Москвагийн цагдаагийн газраас мэдээлэхдээ, цуглаанд 3500 орчим хүн оролцсоноос 700 нь сэтгүүлчид байсан гэжээ. Харин ажиглагчдын үзэж буйгаар цуглаанд үүнээс хавьгүй их хүн оролцсон гэнэ.

Европын холбооноос цуглааныг хүчээр тараасныг байж боломгүй үйлдэл гээд “Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, цуглаж жагсах наад захын эрхийг бүдүүлгээр зөрчсөн” хэмээн мэдэгджээ.

ОХУ-ын сөрөг хүчний нөлөө бүхий удирдагчдын нэг, В.Путиний бодлогыг шүүмжлэгч Алексей Навальныйг хууль бус цуглаан зохион байгуулсан хэргээр 30 хоног баривчлах шийдвэр гаргасан ч түүнийг шоронгоос эмнэлэг рүү яаралтай хүргэжээ. Алексей Навальный нулимс асгаруулах хийнд хордсон байж болзошгүй аж.

Москва хотын орон нутгийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшсэн 30 орчим хүнийг таван мянгаас дээш дэмжигчийн гарын үсэг, хаяг зэргийг зөв бүрдүүлээгүй шалтгаанаар сонгуульд оролцуулахгүй гэж шийдвэрлэснийг эсэргүүцэн иргэд ийнхүү жагсчээ. Сүүлийн жилүүдэд Орост олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал, мөн ийм олон хүнийг нэг дор баривчилсан тохиолдол гараагүй юм.

Б.Төгсөө   

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close