Майкл Помпео Хонгконгт болж буй үйл явдалд АНУ-ыг буруутгах нь утгагүй гэв

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, “БНАХУ-ын Гадаад хэргийн яам тус улсын тусгай бүс Хонгконгт болж буй үйл явдалд манай улсыг буруутгах нь утгагүй. Хонгконгийн иргэд Хятадын удирдлагаас санаа бодлыг нь сонсохыг л шаардаж байна. Ямар ч улсын Засгийн газар ард түмнийхээ санаа бодлыг сонсох шаардлагатай” гэжээ.

Майкл Помпеог ийн мэдэгдэхээс хэдхэн цагийн өмнө БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч, хатагтай Хуа Чунин Хонгконгт болж буй үймээнд АНУ холбоотойг батлах видео ба фото баримтууд байгаа тухай мэдэгдсэн билээ. Хуа Чунин түүнчлэн БНХАУ-ын салшгүй нэг хэсэг болох Хонгконгийн хэрэгт гадаадын хүчин оролцохыг тэвчихгүй гээд Вашингтонд “галаар наадах аюултай тоглоомоо” зогсоохыг зөвлөсөн юм.

Хонгконгт сүүлийн хэдэн долоо хоногт БНХАУ-ын хуулийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдсэн хэн бүхнийг Бээжинд хүлээлгэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн олон арван мянган хүний сүрт жагсаал болж эхэлжээ. Сүүлийн өдрүүдэд жагсагчид цагдаа нартай мөргөлдөх нь ихэсч, цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий, резинэн сум хэрэглэх болсон аж.

Б.Төгсөө ura.mn

дэлгэрэнгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close